• Redsn0w 0.9.11b1_p1 гарчээ


    Урьд мэдээлж байсныхаа дагуу шинэ Redsn0w гарсан байна. Мэдээж дурдаж байсанчлан iPhone4s, iPad2, new iPad-ийн  firmware-г доош бууруулах боломжийг агуулжээ.

    Dev team-ийн блог дээр дараахи мэдээлэл гарсан байна.

    • Шинэ боломжийг  Extras->Even More->Restore гэж орж ашиглаарай.
    • Хэрэв та өөрийн төхөөрөмжийн буулгах гэж байгаа firmware-ийн SHSH blob-ийг ямар нэгэн байдлаар хадгалан аваагүй бол firmware бууруулах боломжгүй юм. Үүнийг SHSH blob-ийг хадгалан авах хамгийн хялбар арга бол мэдээл Tinyumbrella ашиглах юм.
    •  A5-ийг өмнөх хувилбар уруу буурулахын өмнө хамгийн сүүлийн firmware-ээр сэргээдэг тул ХЭРЭВ ТА factory unlocked биш төхөөрөмжтэй бол ашиглахгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ үед baseband давхар шинэчлэгддэг тул таны өмнө хийсэн unlock байхгүй болж, дахиан асуудалтай болох болно.
    • iPad2,3 and iPad3,2 загварууд дээр энэ арга бараг туршигдаагүй гэдгийг сануулж байна.
    • Энэ шинэчлэлт нь шинэ restore кодыг үүсгэдэг. Гэхдээ та бүхэн энэ хувилбарыг ашиглахын өмнө бүрэн алдаанууд нь засагдаж дуусаагүй гэдгийг сануулсан байна.

    Одоогоор бүрэн туршиж амжаагүй л байна. Мэдээлэл болгож орууллаа энэ удаад.

     ТАТАЖ АВАХ:

     
  • Apple гялалзсан амжилт


    Энэхүү зурагт мэдээлэлд сүүлийн 10 жилд Apple жижигхэн компьютер үйлдвэрлэгч байснаа хэрхэн хөгжиж чадсныг ойлгомжтой сайхан харуулжээ. Гол нөлөөлсөн бүтээгдэхүүнүүд нь мэдээж iPhone, iPad-аас гадна Retail Store-ууд билээ.

    Apple тоон хэлээр:

     
  • Шинэ Redsn0w Restore болон Downgrade хийх боломжтой болно.


    iPhone Dev Team-ийн гишүүн MuscleNerd  өөрийн twitter-ээр дамжуулан дуншиж байгаа Redsn0w-ийн шинэ хувилбар нь гайхалтэй шинэ боломжийг агуулах болно гэж ээ.

    Шинэ хувилбар нь custom IPSW-г Restore хийх боломжтойгоос гадна мөн iPad2, iPhone 4s-ийг багтаагаад бүх iDevice-ийг downgrade хийх боломжтой юм байна. Одоогоор зөвхөн SHSH blob-г хадгалсан iPhone 3g, iPhone4, iPad1, iPod touch 3G, 4G-г тухайн өмнөх firmware уруу downgrade хийх боломжтой байгаа билээ.

    За хамтдаа энэ шинэ хувилбарын Redsn0w-г хүлээцгээе. Дахин restore хийхэд iTunes ашиглахгүй амар болох юм байна даа. :-)

     

     
  • iPhone5-ийн талаарх шинэ таамаглал


    Сүүлийн үеийн мэдээллээр iPhone 5 энэ оны 6-р сард гарах тухай мэдээлэл байгаатай холбоотойгоор ямар байх бол гэсэн таамаглалууд нэлээд ихээр нэтээр гарах болжээ.

    Түүнийг нэгийг одоо та бүхэнд танилцуулъя. Шинэ загвар бүхий unibody их биетэй, 1Гб RAM-тай, 4 инчийн дэлгэц, А5Х процессортой, шинэ мини dock хобогчтой, мэдээж iPad3 шиг 4G LTE сүлжээг дэмждэг байна гэж ээ.

    9to5mac-ийнхны хэлж байгаагаар анхны загвар нь 4 инч дэлгэцтэй  гэж тэмдэглээд одоогоор iPhone5-ийг Apple дотроо N96 хэмээн кодлож байгаа тухай мэдээлсэн байна.

    Мөн FoxConn-ийн нэгэн ажилтны хэлснээр магадгүй iPhone 5 10-р сард ч гарж болох юм.

    Эдгээр мэдээллүүд одоогоор бүгд таамаглал төдий зүйлс ч гэсэн бодит байдлаар яаж гарахыг хэн мэдлээ.

     

     

     

     
  • iPhone 5-ийн талаарх шинэ мэдээ


    Мягмар гарагт Өмнөд Солонгосын хэвлэлд iPhone 5-ийн талаар дараахи мэдээлэл  гарчээ. Шинэ iPhone маань магадгүй 4.6 инчийн retina дэлгэцтэй байх бөгөөд энэ одоо байгаа хувилбараас ( 3.5 инч) том юм.
    Түүнчлэн  LTE technology ашигласан байх бөгөөд энэ жилийн зун зарлагдах төлөвтэй байгаа юм.

     
free counters